Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2015 оны 10 сарын 02

2015 оны 10 дугаар сарын 02-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зүүн зүгийн нутгаар секундэд  түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд  7-12 метр. 12-14 хэм дулаан байна. 


2015 оны аравдугаар сарын 03-ноос аравдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25596
0 эможи
keyboard_arrow_up