Яргайтын аманд хүн амины ноцтой хэрэг гарчээ

2015 оны 10 сарын 01

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Яргайтын аманд хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарсан тухай мэдээлэл цацагдлаа. Хэрэг энэ сарын 20-нд гарсан бөгөөд гэмт хэргийн хохирогч нь Улаанбаатар хотын Засаг дарга асан Т.Билэгтийн хүү байсан гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаачийн цогцос нь дөрвөн мөчиндөө хүйтэн мэсний гэмтэлтэй, машины яндангийн угаараар хордуулсан байдалтайгаар олджээ. Тодруулбал, машины яндан руу нарийхан хоолой углаж, нөгөө үзүүрийг нь машин дотор тавьсан байсан гэнэ.

Одоогоор гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаа, УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25592
0 эможи
keyboard_arrow_up