Ургац хураалт 31.3 хувьтай байна
2015 оны 9 сарын 30
1.jpg)
Үр тарианы хураалт 31.3 хувьтай байна хэмээн салбарын яамнаас мэдэгдлээ. Тодруулбал, тариаланчид 92.9 мянган га талбайгаас 78.9 мянган тонн үр тариа хураан авчээ. Үр тарианы болц, цаг агаарын хүйтрэлээс шалтгаалан ургац хураалтын ажил удаашралтай байгаа аж.
Ургацын урьдчилсан балансаар энэ онд 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөв гарсан бөгөөд хүн амын гурилын 58.2 хувийг хангах хэмжээний буудай хураан авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









25565
0 эможи