63-р сургууль сурагчдын автобустай боллоо
Монгол Улсын Засгийн газар болон Нийслэл, Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сургууль, цэцэрлэгийн орчинд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, алслагдсан Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар тээвэрлүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна.
Энэхүү ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль, Монгол Тэмүүлэл сургуулиудад БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар сурагчдын автобус олголоо. 63-р сургууль нь Хан-Уул дүүргийн 1-с 16-р хороодын хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг сургаж, тусгай хэрэгцээт боловсрол олгодог учир “алслагдсан хороодын хүүхдүүдийг сургах, хөгжүүлэх нөхцөл бүрдсэн оновчтой шйидвэр байлаа маш их баярлаж байна” гэж сургуулийн сургалтын менежер болон багш, сурагчид талархаж байлаа. Тус сургуульд өнөөдрийн байдлаар 210 сурагч суралцдаг. Сурагчдыг тээвэрлэх нэгдсэн автобустай болсондоо 63 болон Монгол Тэмүүлэл сургуулийн сурагч, багш, ажилчид, хороодын эцэг эхчүүд туйлын баяртай байна. Боловсролын чанарын шинэчлэл эрчимтэй явагдаж, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилго, зорилттой амжилттай хэрэгжих болтугай.