Соёмбо толгойд гарсан түймрийг унтраажээ

2014 оны 5 сарын 06

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Соёмбо толгойд түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт  5 сарын 5-ны 16 цаг 14 минутанд иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг 16 цаг 21 минутанд хүрэлцэн очиж шуурхай ажиллаж унтраасан байна. Гал 3,5 га орчим газрыг хамарсан бөгөөд зарим уугиж байгаа хэсгийг бүрэн унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байна. Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд тогтооно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2553
0 эможи
keyboard_arrow_up