Эцэг эхчүүдийн анхааралд

2014 оны 5 сарын 06

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Сургуулийн дэргэдэх хүнсний худалдааны газруудыг шалгах тухай” 02-03/183 тоот удирдамжийн дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлстийн улсын байцаагч нар хяналт шалгалтыг хийж байна.  Шалгалтын явцад БНХАУ-аас импортлосон нян судлалын шинжилгээгээр алтлаг стафилококк, бацилиус цереус илэрсэн, химийн шинжилгээгээр зарим улсад хориглосон болон хүнсэнд хэрэглэхэд зөвшөөрөгдөх хэмжээ шаарддаг, ходоодны хямрал, харшил, арьсны тууралт үүсгэж болзошгүй аюултай ангилалд хамаарах хүнсний нэмэлт будагч бодис агуулсан, гарал үүсэл тодорхойгүй, дагалдах баримт бичиггүй хатаасан жимс, хар чавга, тамхин чихэр, хөөсөн зайрмаг, тэсэрдэг чихэр зэргийг худалдаалж байсныг хураан авч устгахаар улсын байцаагчийн акт тогтоогоод байна.    Иймд 100-200 төгрөгөөр худалдаалагдаж буй дээрх нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг бага насны хүүхдүүдэд худалдан авч идүүлэхгүй байхыг анхааруулж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2552
0 эможи
keyboard_arrow_up