9911-тэй дугаарт биеэ үнэлэх санал тавьдаг бүсгүйд ял оноожээ

“Царайлаг, 170 см өндөр, 59 кг жинтэй бүсгүй байна. 100 мянгаар хамт хоноё. Уулзмаар байвал Өргөө дээр ирээд залга” гэх мэт мессежийг 9911, 8811-тэй дугаарууд руу явуулж, улмаар харилцан мессеж бичсэн бол тэр мессежийг нь олонд дэлгэнэ хэмээн сүрдүүлж мөнгө авдаг 25 настай Б гэх бүсгүйг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж эхэлсэн билээ.
Улмаар өөр рүү нь хариу бичсэн 8811-тэй дугаартай Н гэгчтэй удаа дараа мессежлэж, үүнийгээ олон нийтэд тараана хэмээн сүрдүүлж 400.000 мянган төгрөг авсан байдаг бөгөөд дахиад ч сүрдүүлсэн утга бүхий мессежийг эхнэрт нь явуулж, Н гэгчийг бэлгийн харилцаанд орохыг шаардсан байдаг. Цагдаагийн байгууллагад хандсан Н гэгчийн хүсэлтээр Б гэгчийг баривчилж ял оноожээ.
Тэрбээр, 9911, 8811-тэй эздийн утсанд мессеж илгээхдээ 8880.... 8841...., 9144...., 9989....дугааруудын утсыг ашигладаг байсан байна. Тэрбээр, өмнө нь нэг бус удаа цагдаагийн байгууллагад шалгуулж байсан аж. Бусдын бие махбодид гэмтэл учруулсан, утсаар сүрдүүлсэн дарамталсан гэх хэрэгт холбогдож шалгуулж байсан учраас давтан үйлдэлтэй болжээ.









