“Би монгол ”сургуулийн 5 жилийн ойн баяр боллоо

2014 оны 5 сарын 06

АНУ-ын Оакланд хотын “Гэр” Хүүхдийн төвийн дэргэдэх “Би монгол” сургуулийн 5 жилийн ойн баяр 2014 оны 5 дугаар сарын 4-нд боллоо. Энэхүү арга хэмжээнд  Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, Калифорни мужийн Бэй Аэриагийн монголчуудын холбоод, бизнесийн байгууллагууд, эцэг эхчүүд, америк иргэд уригдан оролцож тус сургуулийн авъяаслаг сурагчдын толилуулсан хүндэтгэлийн концертыг үзэж сонирхов.

Энэ үеэр “Гэр” Хүүхдийн төвийн удирдлага “Би монгол” сургуулийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан байгууллагууд, хүмүүсийг хүндэт өргөмжлөлөөр урамшууллаа. Ерөнхий консул Н.Анхбаяр баяр хүргэж хэлсэн үгэндээ гадаадад суугаа монгол хүүхэд багачуудад төрөлх хэл, соёлыг нь өвлүүлэн уламжлуулахад  “Би монгол” сургуулийн хамт олны олсон амжилт, хичээл зүтгэлийг сайшаан тэмдэглээд, тэдний энэхүү сайхан үйлсийг цаашид  ч дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Мөн тэрээр “Гэр” Хүүхдийн төвийн Тэргүүн Т.Эс-Олдоход Боловсрол, шинжлэх ухааны яамнаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж олгосон “Боловсролын тэргүүний ажилтан“ цол тэмдгийг гардуулав.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2550
0 эможи
keyboard_arrow_up