ААН-ийн дулаан нөгөөдөр ирнэ

2015 оны 9 сарын 29

Ирэх аравдугаар сарын нэгнээс албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалт ирнэ. Улаанбаатар дулаан сүлжээгээс байгууллагуудын халаалтын өгөхөд бэлэн байгаа. Гэхдээ аж ахуйн нэгжүүд өөрсдөө аравдугаар сарын нэгнээс дулаанаа авъя гэсэн хүсэлт гаргаж, гэрээ байгуулсан гэж "Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн инженерийн албаны дарга Э.Батмөнх мэдэгдсэн юм. Энэ жилийн тухайд "Улаанбаатар дулааны сүлжээ" компани 2800 гаруй аж ахуй нэгж, байгууллагыг дулаанаар хангана. Мөн энэ жил шинээр 200 орчим орон сууц, албан байгууллагын барилга ашиглалтад орсон. Иймээс Амгалан дулаан станц өчигдөр буюу есдүгээр сарын 27 өдрөөс эхлэн туршилтаар халаалтаа өгч эхэлжээ. Ингэхдээ хотын зүүн бүс "Кино үйлдвэр"-ээс цааших байршилтай бүсийг дулаанаар хангахаар болсон байна.

 

Нийт 2800 гаруй хэрэглэгчидтэй "Улаанбаатар дулаан сүлжээ" компани аж ахуйн гэрээ хийж, дулаан эрчим хүчээр хангахаас одоогоор 2380 байгууллагтай нь  хамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулжээ. Үлдсэн 500 орчим байгууллага, орон сууцны конторуудын зарим нь одоог хүртэл гэрээ байгуулж, халаалтаа аваагүй нь дулаан, эрчим хүч ашигласны өнгөрсөн жилийн төлбөрөө барагдуулаагүйтэй холбоотой гэв. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 53-р байр, тавдугаар хорооны 13-р байр, Баянгол дүүргийн долдугаар хороо 50а, б байр, Хан-Уул дүүргийн "Зайсан, Түшээ гүн" хотхон зэрэг нийт 33 байгууллага, аж ахуйн нэгж дулаан ашигласан төлбөрөө барагдуулаагүй өрийн үлдэгдэл 70 орчим саяд хүрсэн тухай "Улаанбаатар дулааны сүлжээ" компаниас мэдэглээ.

 

Оршин суугчдаасаа халаалт, дулааны мөнгө гэж авдаг мөртлөө орон сууцны конторууд дулаан, эрчим хүчнийхээ төлбөрийг төлдөггүй. Удаан хугацааны өр үүсгэдэг. Энэ нь эргээд Улаанбаатар дулааны сүлжээгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг тухай албаныхан тайлбарлав. Иймээс дээр дурдсан нэр бүхий 40 орчим орон сууц, байгууллагуудын дулааныг хязгаарлажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25497
0 эможи
keyboard_arrow_up