Нүүрсээ 27500 төгрөгөөр худалдахыг шаардаж байна

2015 оны 9 сарын 28

Багануур дүүрэгт портертой жолооч нарын эсэргүүцлийн жагсаал болж байна. Жолооч нар “Багануур” ХХК-ийн удирдлагуудад тус уурхайгаас нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авах шаардлага тавьж байгаа ажээ. Учир нь “Нүүрс” хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхэлсэн Л.Гансүхийг шүүх хурлын үеэр “Багануур” ХХК-ийн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авсан гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн биеэр мэдэгдсэн юм. 

Гэтэл уурхайн төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан үнээр буюу жолооч нарт нүүрсээ 390 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Иймээс тэд 39 мянган төгрөгөөс хямд үнээр нүүрс худалдан авах боломжтойг мэдсэн тул ийн жагсаал хийж буй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25482
0 эможи
keyboard_arrow_up