Г.Цэрэнтогтох хүүд буцалтгүй тусламж үзүүлэв

2015 оны 9 сарын 28

Гэрт нь гарсан гал түймрийн аюулаас төрсөн дүүгээ аварч, биеийнх нь 80 хувь түлэгдээд байсан Г.Цэрэнтогтох хүү Улаанбаатар хотын ГССҮТ, БНСУ-ын Хангасү эмнэлэгт эмчлүүлэн эрүүл саруул болсон билээ.

Г.Цэрэнтогтох болон түүний ээжийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Нэргүй нар хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс өмнө нь Сонгинохайрхан дүүргийн удирдлагатай ярилцан амьдрах газрын асуудлыг нь шийдэж өгсөн бол өнөөдөр гэр, хашаа авахад нь зориулан буцалтгүй тусламж үзүүлж, Г.Цэрэнтогтох хүү, түүний гэр бүлийнхэнд эрүүл энхийг хүсэн ерөөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25469
0 эможи
keyboard_arrow_up