ХУД-ийн спорт явган аялалын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2015 оны 9 сарын 28

            Хан-Уул дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн амралтын өдөр ХУД-ийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын ажилтан албан хаагчдын дунд “Явган аялал-бидний амьдралд” спорт явган аялалын тэмцээн болж өнгөрлөө.

           Тус үйл ажиллагааны нээлт дүүргийн гадна талбайд болсон бөгөөд ХУД-ийн Засаг даргын орлогч Д. Анхбаяр, С.Баасандолгор, ЗДТГ-ын дарга Б.Бат-Очир, Прокурорын Тамгийн газрын дарга П.Эрдэнэбат, ЭМН-ийн дарга Т.Пүрэвчулуун, Соёлын ордны дарга Б.Минжүүр болон бусад ажилтан албан хаагчид оролцсон юм.

           Энэхүү тэмцээний зорилго нь дүүргийн хэлтэс албадын ажилтан, албан хаагчдыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх зэрэг олон ач холбогдолтой аж.

Түүнчлэн тэмцээнд нийт 12 багийн 130 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд багууд аялалын тэмцээн, айзимут-зүг чиг олох, хийн буудлага гэсэн спортын 3 төрлөөр өрсөлдсөн байна. Тэмцээний нийт дүнгээр Эрүүл мэндийн төв тэргүүлж, удаах байруудад Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс тус тус шалгарлаа.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25463
0 эможи
keyboard_arrow_up