Улаанбаатарт 9 хэм дулаан

2015 оны есдүгээр сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун зүгийн нутаг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд нутгийн төв хэсгээр, аравдугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд түр зуур 16-18 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.









