Улаан-Үд – Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй боллоо
2015 оны 9 сарын 25

ОХУ-ын Эрхүү хотод байрлах “Ир Аэро” иргэний агаарын тээврийн компани аравдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн шинэ нислэг үйлдэхээр болсон байна. Тодруулбал, Улаан-Үд - Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж байхаар болжээ.
Улаан-Үд – Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз худалдаанд гарсан бөгөөд нэг талын нислэгийн тийзний үнэ 6840 рублийн (ойролцоогоор 205.000 төгрөг) үнэтэй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









25452
0 эможи