НИТХ-ын ээлжит хуралдаан түр хойшлогдлоо

2015 оны 9 сарын 24
    НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр эхэлж, хуралдаанаар “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах,  мэдээлэл солилцох журам”, нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох, НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын зүгээс эхний хоёр асуудлаар завсарлага авлаа. Ингэснээр НИТХ-ын ээлжит хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний Мягмар гараг хүртэл түр хойшлогдлоо МАН-ын бүлгээс татварын хувь хэмжээг тогтоох тухай асуудал хэлэлцэх хуралдаанд төсвийн ерөнхийлөн захирагч зайлшгүй байх ёстой гэсэн үндэслэлээр завсарлага авсан юм. Нийслэлийн Засаг дарга Япон улсын  Токио хотод албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэхүү айлчлалыг энэ оны гуравдугаар сард Япон Улсад айлчлах үеэрээ  харилцан тохиролцсон байна.
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25413
0 эможи
keyboard_arrow_up