Налайх дүүрэгт бага оврын цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

2015 оны 9 сарын 24

Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо.

 

“Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих” төсөл нь нийслэлийн ИТХ-ын 2011 оны 8/74 дүгээр тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д батлагдан хэрэгжсэн юм.

Уг төсөл нь тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн бохир усыг цэвэрлэж, Улаанбаатар хотын ундны эх үүсвэр болох Туул голыг бохирдуулахаас сэргийлж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, цаашид 2030 хүртэлх ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ суурьшлын бүс бий болох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Шинэ цэвэрлэх байгууламжийг Налайх дүүргийн Городок тосгоны хуучин цэвэрлэх байгууламж байсан талбайд “Набсан” ХХК концессын гэрээгээр барив.

Тус компани нь өөрийн хөрөнгөөр, гэрээнд заасан хугацаанд цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 2015/441 дугаар актаар байнгын ашиглалтад оруулж, туршилт тохируулга, боловсон хүчин сургах ажлуудыг гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас мэдээллээ.

123

123

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25404
0 эможи
keyboard_arrow_up