Нийслэлд болох зарим үйл явдлын тойм
09:00 цагаас Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр “Байгууллагын хөгжил, соёл, тусламжийн чанар” сэдэвт хоёр өдрийн сургалт болно. Уг сургалтад ЭМЯ-ны харьяа 16 байгууллага, хувийн хэвшил, Төмөр замын эмнэлэг, Оргил рашаан сувилал, ТТАХНЭ, Сэргээн засах төв, уламжлалт анагаах ухаан зэрэг нийт 50 гаруй байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, менежерүүд оролцоно.
10:00 цагаас Монголын Залуучуудын Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудын ажилгүйдлыг бууруулахад хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Монголын Залуучуудын Холбооны төв байранд болно.
10:00 цагаас Гадаад Хэргийн Яамны Зөвшилцөл танхимд Хөдөөгийн Бичил Санхvvгийн Хөгжлийг дэмжих Холбооны чуулга уулзалт болно. Уг чуулганд хөдөөгийн 50 орчим сумдад vйл ажиллагаа явуулдаг ХЗХоршоодын 120 төлөөлөгчид оролцоно. Утас:99850211
11:00 цагаас “АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ” " МОНГОЛЫН ГАЙХАМШИГТ ӨВ СОЁЛ АЛТАЙ ЯТГЫГ ДЭЛХИЙ ДАХИНД ЗАРЛАХ ӨДРИЙН ТУХАЙ" хэвлэлийн хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно. Хэвлэлийн хуралд Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Алтай ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол уламжлал академийн ерөнхийлөгч Л.Дашням, Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн захирал О.Цоодол, Яруу сэтгэгч нэгдлийн тэргүүн Ж.Лувсандорж нар оролцож мэдээлэл өгнө. Утас: 99167471, 89967471, 88028241
11:00 цагаас "Залуучуудын соёлын төвд" Монголын орчин үеийн амьд хөгжмийн холбооны албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал болно. Тус холбоог "Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан санаачлан байгуулсан бөгөөд холбооны анхны ажил болгож Монголын амьд хөгжмийн хамтлагийн нэг болох “UB NIGHT” хамтлаг “A Hard day`s night” нэртэй анхны бие даасан тоглолтоо энэ сарын 9-нд ганцхан удаа зохион байгуулах гэж байна.
11:30 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хандтвын тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагаас Энэтхэг улсын элэг шилжүүлэх мэс заслын эмч Намиш Мехта, тус улсад элэг шилжүүлэх эмчилгээнд орсон хүмүүсийн төлөөлөл хамтран элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зөвлөгөө өгөх, Хавдар Судлалын Үндэсний төвтэй хамтран ажиллах талаар мэдээлэх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно