Автомашины захуудыг нүүлгэж эхэлнэ

2015 оны 9 сарын 23

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авто машины худалдаа эрхэлдэг захууд болон хувь хүмүүсийг  аравдугаар сарын 1-ний дотор "Авто худалдааны цогцолбор"-т нүүж очсон байх тухай журмыг танилцуулж, шаардах бичиг хүргүүлжээ.  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байрлах "Авто худалдааны цогцолбор" нь 6375 авто машины зогсоолтой  бөгөөд энэ  нь нийслэлд худалдааж байгаа  бүх автомашиныг төвлөрүүлэх хүчин чадалтай гэсэн үг юм. 

Авто худалдааны цогцолборын нээлт энэ сарын 26-нд буюу  ирэх бямба гарагт болно. Мөн тухайн заагдсан хугацаанд дээрх шаардлага биелүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх, эсхүл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль төлөх юм байна.  

Дашрамд дуулгахад "Авто худалдааны цогцолбор"-т 18м2 зогсоол дөрөв, 72м2 хэмжээтэй хүнд даацын машины худалдааны зогсоол есөн  сая төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин иргэдийн зүгээс талбай түрээслэх сонирхол их байгаа ч одоогийн байдлаар зогсоолыг түрээслэхтэй холбоотой  ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй байгаа аж.  

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25389
0 эможи
keyboard_arrow_up