Малайзын шүүхээс Н.Золзаяад цаазаар авах ял оноожээ

2015 оны 9 сарын 23

Малайзад хар тамхины хэрэгт холбогдсон Монголын иргэн Н.Золзаяагийн асуудал анхаарал татаад байгаа. Малайзын Давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын иргэн Н.Золзаяад цаазаар авах ял оноох шийдвэр гаргасан байна. Уг асуудлыг анхаарч, хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн  сайдаас захидал хүргүүлсэн аж. Үүнээс гадна Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж, түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25388
0 эможи
keyboard_arrow_up