Монголд үйлдвэрлэв: Монгол чацарганы тосоор уруул өнгөлөгч хийжээ

2015 оны 9 сарын 21

   Монгол хонины сүүлээр хийсэн Lhamour  брэндийн  саван  Азийн орнуудын органик бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагт оролцон Хятадын South China Morning Post сэтгүүлд онцлох органик 5 бүтээгдэхүүний нэгээр шалгарсан нь саяхан билээ. Энэ удаад Lhamour брэндийн хамт олон   Монголын  цэвэр байгалийн гаралтай чацарганы тосоор охид бүсгүйчүүддээ зориулан уруул өнгөлөгч хийжээ. Энэхүү чацарганатай уруул өнгөлөгч нь арьсыг чангалах, үрчлээний эсрэг үйлчилгээтэй ба арьсны өнгийг сэргээж тэжээл  өгөх зориулалттай ажээ. Дашрамд дурдахад Lhamour брэнд монгол ямааны сүүгээр хийсэн гарын саванг үйлдвэрлэж байгаа  ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25305
0 эможи
keyboard_arrow_up