Сүхбаатарын тэргүүний хороод ажлаа танилцууллаа

2014 оны 5 сарын 05

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар, хороо хариуцсан мэргэжилтэн Б.Должинсүрэн болон бусад хороодын Засаг дарга, зохион байгуулагч нар тэргүүний үйл ажиллагаатай 7, 11, 15, 16 дугаар хороодын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр

7 дугаар хороо- хорооны ажлын албаны дотоод зохион байгуулалт, хороо-Сөх-ны хамтын ажиллагаа, орон сууцны хорооны иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил,

11 дүгээр хороо- Нутаг дэвсгэрийн байгууллага, ААН-ын хамтын ажиллагаа хүрсэн үр дүн, хорооны дотоод ажлын эмх цэгц зохион бйагуулалт, архив, албан хэрэг хөтлөлт,

15 дугаар хороо-Хорооны ажлын албаны ажилтнуудын хамтын ажиллагаа, үр дүн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй ,Хөршийн холбоо,-ы зохион байгуулалт, урамшуулалт эргүүлүүдийн ажлын үр дүн, нийгмийн болон гэр бүлийн хөгжлийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын арга барил,

16 дугаар хороо- Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд байгуулагдсан жишиг “Иргэний танхим”, “Нэг цонхны үйлчилгээ”-ний үйл ажиллагаа зохион байгуулалт, Хур хоггүй хороо болох зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, үр дүн, иргэдийн дунд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар тус тус танилцуулж харилцан туршлага солилцов.

Ийнхүү дүүргийн тэргүүний үйл ажиллагаатай хороодын ажлыг танилцуулж, туршлага судлуулах, хороодын үйл ажиллагааг жигдрүүлэх, цаашид шинэлэг, бүтээлч байдлаар санал санаачилага гарган ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий уг үйл ажиллагаа амжилттай боллоо.

- See more at: http://zasag.mn/m/sbd/view/5409#sthash.MDNWkKQn.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2529
0 эможи
keyboard_arrow_up