“Hyundai car” ажилчин бүрдээ 1.1 сая воны урамшуулал олгохоор болжээ

2015 оны 9 сарын 18

     БНСУ-ын автомашин үйлдвэрлэлийн "Hyundai Car" групп тун удахгүй болох үндэсний Чусок их баяраар бүх ажилчиндаа сая нэг зуун мянган воны бонус өгөхөөр болжээ. Тодруулбал, энэ нь 800 мянган воны бэлэн мөнгөний урамшуулал, 50 мянган воны шатахуун авах эрхийн бичиг, 250 мянган воны бэлэг худалдан авах эрхийн бичиг юм. "Hyundai Car" групп энэ сарын 26-наас 30-ны өдрүүдэд нийтдээ таван өдрийн турш амрах ба зарим нэгэн урамшуулал нэмэгдвэл нэг ажилчин 2.1 сая вон хүртэл бонусыг баярын бэлгэнд авах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25273
0 эможи
keyboard_arrow_up