СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тариалангийн бүс нутгаар бороо, нойтон цас орно

2015 оны 9 сарын 18

      Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын 7 хоногийг урьдчилсан мэдээг хүргэж байна. Ирэх долоо хоногоос сэрүүсэж, зарим нутгаар бороо, нойтон цас орно гэж мэдээлжээ.
 
Тариалангийн төв бүс нутгаар: 9 дүгээр сарын 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн баруун хэсгээр бороо хур тунадас, 24-25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй.  
 
Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 19-24-нд түр зуур 12-14 м/с хүрч шороогоор шуурна. Агаарын температур 17-20, 23-нд шөнөдөө 0-5 градус өдөртөө 16-21 хэм дулаан, 21-22-нд шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан, 24, 25-наас сэрүүсч шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байх төлөвтэй байна.      
 
Зүүн зүгийн тариалан бүхий нутгаар: 21, 24-25нд Хэнтий, Дорнодын зарим нутгаар, 22-нд Дорнодын нутгаар бороо орно, 24-25-нд шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр нойтон цас орох төлөвтэй. Салхи зүүн ба баруун өмнөөс 22-нд хойш эргэж 5-10 м/с, 22, 24-нд түр зуур 12-16м/с хүрч шороогоор шуурна.
 
Агаарын температур 17, 22-нд сэрүүсч Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм дулаан, бусад хугацаанд бага зэрэг дулаарч шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 17-22 хэм дулаан байна. 25-наас сэрүүснэ.
 
Анхааруулга: Ойрын хоногт бороо хур багавтар өдөртөө дулаан байх боловч 21, 24, 25-нд бороо нойтон цас орж, шороон ба цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна. 
2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 9 дүгээр сарын 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 
Ойрын 3 хоногт салхи шуургатай сэрүүснэ
 
Баруун аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар, 15-нд уулархаг нутгаар, 19-20нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 14-15, 18-20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Ойрын 3 хоногт сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.
 
Төвийн аймгуудын нутгаар: 14, 19-нд нутгийн баруун хойд хэсгээр, 15, 20-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 14-15, 19-20нд зарим газраар түр зуур 16 м/с хүрч шороогоор шуурна. 14, 18-19-нд дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсч Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан байна.   
  
Зүүн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруунаас 5-10 м/с, 15-16,20-нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шороогоор шуурна. 14-15нд шөнөдөө 8-13 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна, 16-18нд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн  өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.
 
Говийн аймгуудын нутгаар: Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11м/с, 15-16, 19-20нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороо шуурна. 16-17-нд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм өдөртөө 15-20 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 22-27 хэм  дулаан байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25271
0 эможи
keyboard_arrow_up