“Ариг” банк зээлнээс үндэслэлгүй суутгал хийсэн хэмээн зээлдүүлэгч эсэргүүцжээ
.jpg)
Иргэн М.А нь 2 орон сууц барьцаалан “Ариг”банкнаас 43 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Гэтэл банк зээлийн шимтгэл гэж 260 мянган төгрөгийг суутган авсаныг зээлдэгч ямар ч үндэслэлгүй гэж үзэж эсэгүүцжээ. Учир нь гэрээг нотариатаар батлуулах төлбөр, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх төлбөрийг зээлдэгч иргэн бүрэн төлж. Бүр банкны эдийн засагчийг зээл өгөхтэй холбоотой ажилд явахад нь өөрийн машинаараа үйлчилж өгсөн гэнэ. Тухайн иргэнд зээл өгөхтэй холбоотой ажиллагаанд “Ариг” банкны зүгээс ямар нэгэн зардал гараагүй. Гэтэл зээлнээс нь зээлийн гэрээний шимтгэл хэмээн 260 мянгыг суутгачихаж. Түүнээс гадна бас нэгэн ноцтой асуудал гарсан нь “Ариг банк” гэрээний эх хувийг бус харин канондсан хувийг зээлдэгчид өгчээ. Хэрвээ зээлийн талаар ямар нэгэн маргаан асуудал гарвал зэээлдэгчийн гэрээний канондсон хувь хууль эрхзүйн хувьд ямар ч чадамжгүй, нотлох баримтаар үнэлэгдэхгүй нь ойлгомтжой хэрэг. Тэр үед банкинд байгаа гэрээний эх хувийг л баримтлан асуудлыг шийдэж таараа.









