Ямар тохиолдолд жолооч Таны 10 онооноос хасах вэ
Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэг шинэ зүйл нь “Жолоочийн зөрчлийн оноо” юм.
Хуучин ашиглаж байсан "Жолоочийн үнэмлэхний анхааруулах талон"-той үүрэг адил гэж хэлж болно.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, зам тээврийн зөрчил гаргах үед тухайн онооноос хасдаг болохоор тусгажээ.
Өөрөөр хэлбэл жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна.
Иргэдийн дунд жолоочийн зөрчлийн оноог 100 байхаар тусгасан гэсэн ойлголт байна. Анх хуулийн төсөлд энэ оноог 100 байхаар тусгасан ч батлахдаа 10 болгосон юм.
Зөрчлийн 10 оноо дуусвал тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл барих эрхгүйд тооцно. Зохих журмын дагуу сургалтад сууж, шалгалтанд тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноог дахин олгоно.
Мөн хуульд заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан жолоочийн зөрчлийн оноог хүчингүйд тооцох юм.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэх болохыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд дурджээ.
Мэдээж Та замын хөдөлгөөний тухай хуулиа чандлан мөрдөж, зөрчил гаргахгүй бол 10 оноо байдаг газраа байж л байна. Харин ямар тохиолдолд Таны зөрчлийн 10 оноо хасагдах вэ?









