Монголын үйлдвэрүүд ОХУ-ын зах зээлд мах экспортлох эрх нээлттэй

2015 оны 9 сарын 16

     Мал сүрэг нь 70  саяд хүрсэн  манай улс махны экспортоор  уул уурхайн салбараас дутахааргүй хэмжээний орлого олох  боломжтой. Тиймээс энэ жил 64.4  мянган  тонн мах экспортолно гэх зорилтыг тавин ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ОХУ  манай улсаас хонь, ямааны мах их хэмжээгээр авах сонирхол байгаа бөгөөд Монголын махны 37 үйлдвэрт хойд хөрш рүү  мах нийлүүлэх эрх нээлттэй  гэдгийг   ч тэд хэлж байгаа юм.

Дашрамд дурдахад, ирэх аравдугаар сард  Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Хөдөө аж ахуйн салбарын хурал  Улаанбаатар  хотноо болно. Энэ үеэр  ОХУ-д нийлүүлэх махны экспортын талаар хоёр тал эцэслэн тохирох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25205
0 эможи
keyboard_arrow_up