2030 онд та ямар дэлхийд амьдрахыг хүсч байна вэ?

2015 оны 9 сарын 16

Энэ сарын 26-нд Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт Social Good Summit Моngolia 2015 уулзалт болно. Энэ үеэр хөгжлийн хэлэлцүүлэг зохион байгуулах аж.

Хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологийн дэвшлийг хэрхэн холбох талаар санал солилцох, шинэ санаачлага, туршлага хуваалцах, түншлэлийг дэмжих, олон нийтийн байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх, хэвшмэл байдлыг эвдэх, шинэ үеийн залуусын оролцоо, манлайллыг дэмжих, шинэлэг сэтгэлгээг дэлгэрүүлэх, бодлого, шийдвэр гаргагчдад мэдээлэл хүргэх, нөлөөлөх зорилгоор хэлэлцүүлгийг явуулна.

Жил бүр Нью-Йорк хотод есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд дэлхийн улс орны удирдагчид хуран цугларч, НҮБ-ын Ерөнхий Ассемблейд оролцдог.

Энэ үеэр Social Good Summit уулзалтыг зохион байгуулж, бусад удирдагч, нийгмийн зүтгэлтнүүд, судлаач эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүд, олон улсын хөгжлийн,  хувийн хэвшил, олон нийт, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн оролцоотой зохион байгуулдаг аж.  
 
Энэ удаад “2030 онд та ямар дэлхийд амьдрахыг хүсч байна вэ?” асуултын хүрээнд “Шинэ зорилт. Шинэ боломж. Шинэ технологи” уриан дор хэлэлцүүлэг  өрнөнө.
Дэлхийн 70 гаруй улсад салбар уулзалтууд ч болно.
 
Social Good Summit 2015 Монголын хэлэлцүүлгийг Монголын Залуучуудын Эвсэл, Иргэний Боловсролын Төв, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк зэрэг байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулна. Энэ жил дэлхий дахины түүхэн алхам болж буй Тогтвортой хөгжлийн зорилтуудыг танилцуулах, тэдгээрт амжилттай хүрэхэд монгол залуучууд хэрхэн xувь нэмрээ оруулах талаар хэлэлцүүлэг өрнөнө. Одоогоор онлайнаар 150 гаруй залуус оролцохоо илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн сэдвүүд
·Мэдээлэл харилцааны технологи ба Сэтгэцийн болон бие бялдарын эрүүл мэнд
·Мэдээлэл харилцааны технологи ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийг даван туулах нь
·Мэдээлэл харилцааны технологи ба Чанартай боловсрол боломж

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25187
0 эможи
keyboard_arrow_up