Үндсэн хуулийн цэц хуралдана

2015 оны 9 сарын 16

Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангаж, 4 жилээс багагүй хугацаагаар суралцсан байхаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулжээ. Гэвч энэ нь Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох иргэний эрх болон Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг тус тус зөрчсөн байна гэж нэр бүхий иргэд үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Энэ мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 23-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25184
0 эможи
keyboard_arrow_up