Өнөөдөр улаан гэрлээр гарсан, хурд хэтрүүлсэн зөрчил их гарчээ

2015 оны 9 сарын 15

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.

 

2015 оны 09-р сарын 15-ны өдөр 371 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрэл дохионы 85 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 286 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэжУлаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25174
0 эможи
keyboard_arrow_up