Завьт эргүүлийнхэн 2106 км зам туулж, 12 хүний амь аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн завьт эргүүлийнхэн усны ослын 32 дуудлага хүлээн авснаас 4 дуудлагад замаасаа буцаж 28 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулж 12 хүний амь насыг аварчээ. Энэ зуны байдлаар усанд 15 хүний осолдож амь насаа алдсанаас 3 нь хүүхэд байжээ.
Онцгойгийнхон Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин урсаж байгаа Туул голын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл ай сав газарт завьт эргүүлээр нийт 60 удаа явж 2106 км зам туулж 401 л шатахуун зарцуулж, худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, амарч зугаалж яваа 14707 иргэнд усны осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч, 2622 сэрэмжлүүлэх хуудас тарааж, голын усанд авто тээврийн хэрэгсэл угаасан 5216 хууль бус үйлдлийг таслан зогсоожээ.









