Дутуу өгч илүүг авагсад
2014 оны 5 сарын 05
Метр кавдратыг дутуу бичиж илүү мөнгө авдаг компаниуд, байгууллагуудад ШӨХТГ-аас арав арван сая төгрөгийн торгууль ноогдуулаад байгаа аж. Эдгээр компаниудад МВ топ, Тайган Алтай, Тектоник гэсэн гурван компани байгаа бөгөөд эдгээр компаниуд
одоогийн байдлаар иргэдэд 1,5 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа гэнэ. Нийт 50 гаруй компани ийм асуудалтай байгаа бөгөөд үүнээс 26 компани нь иргэдийн хохирлыг барагдуулсан байна. Энэ асуудлаас болоод 560 иргэн нийт гурван тэрбум төгрөгөөр хохироод байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2514
0 эможи