Иргэдийн дундаж цалин 853,9 мянган төгрөг

2015 оны 9 сарын 14

Үндэсний Статистикийн Хорооноос нийгэм эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцууллаа. 2015 оны хоёрдугаар улиралд иргэдийн дундаж цалин 853,9 мянган төгрөг байгаа бол бүсээр нь үзвэл нийслэлчүүд хамгийн өндөр буюу дунджаар 924,6 мянган төгрөгийн цалинтай байна.

 

Байгууллагын ажиллагчдын тоогоор харьцуулан үзэхэд 200 ба түүнээс дээш ажилтантай байгууллагын дундаж цалин 1 133,5 мянган төгрөг байгаа бол 1-9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын цалин дунджаар 575,1 мянган төгрөг байна.

Харин салбараар нь ангилвал уул уурхай олборлолтын салбар хамгийн өндөр буюу дунджаар 2 сая төгрөгийн цалинтай байна. Түүний дараа олон улсын байгууллага суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дундаж цалин 1 сая 556,1 мянган төгрөгийн үзүүлэлттэйгээр оржээ. Иргэдийн хамгийн ихээр сонирхдог боловсролын салбарын дундаж цалин 858,5 мянган төгрөг, эрүүл мэндийн ажиллагсдын цалин 799,3 мянган төгрөг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25131
0 эможи
keyboard_arrow_up