ШӨХТГ-аас Жаст Ойл, Магнай Трейд компаниудад 3,3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ
2014 оны 5 сарын 05
Өнгөрсөн оны 9-р сард Магнай трейд, Жаст Ойл компаниуд үгсэн хуйвалдаж шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотой ШӨХТГ-аас захиргааны арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд энэ хоёр компанид нийт 3,3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Жаст Ойл ХХК-д 940 сая төгрөгийн торгууль, Магнай трейд ХХК-д 2,2 тэрбум төгрөгийн торгууль тогтоосон бөгөөд эдгээр компаниуд тус үйлдлийг зөвшөөрөлгүй захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2513
0 эможи