“Нарантуул”, “Сандэй плаза”, “Өгөөмөр” захууд есдүгээр сарын 15, 16-нд амарна

2015 оны 9 сарын 14

“Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амарна.

Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурал энэ сарын 15-19-ний өдрүүдэд болохтой холбогдуулан томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийж байгаа нь энэ юм.

Улмаар,

  • “Өгөөмөр” техникийн захын есдүгээр сарын 15-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 23-ны амралтын өдөр,
  • “Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр,
  • “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын 15, 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 14, 21-ний амралтын өдрийн хуваарьт шилжүүлсэн болохыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25125
0 эможи
keyboard_arrow_up