Зургаадугаар сарын сүүлчээр Алтан булаг худалдааны төв ашиглалтанд орно
Ирэх зургаадугаар сардын 22-нд “Алтан булаг” худалдааны чөлөөт бүс ашиглалтанд орох бэлтгэлээ ханган ажиллаж байна. Ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд дэд бүтцийн асуудал болох усан хангамж, бохир зайлуулах шугам, цахилгааны асуудлыг шийдвэрлээд байна. Уг чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээснээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ хот үүсгэх, ОХУ-ын иргэдэд дотоодын бүтээгдэхүүнээр үйлчлэх зэрэг давуу талуудтай гэдгийг “Алтан булаг” чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн онцоллоо.
Чөлөөт бүсэд Алтан булаг сумын баруун хойд 500 га газар хамрагдаж байгаа бөгөөд нийт 87 газар үйл ажиллагаагаа явуулдгааас 28 газар нь шаардлага хангасан тул дахин гэрээ байгуулж ажиллаж байна. Иргэн та хуулиар хориглоогүй бараа бүтээгдэхүүнийг тус газарт зарж борлуулах эрхтэй.