Монголын татвар төлөгчдийн өдрүүд энэ долоо хоногт болно
Монголын татвар төлөгчдийн өдрүүд энэ долоо хоногт буюу тавдугаар сарын 5-ны өдрөөс 9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж эхэллээ. Уг өдрүүдэд монголын татварын газраас нийт ажилчдынхаа мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч сургалт зохион байгуулж байгаа бөгөөд ажилчид идэвхитэй хамрагдаж эхлээд байна. Мөн тус долоо хоногт зориулж Монголын татварын албанаас нийт 20 гаруй мянган албан байгууллагуудад татварын тухай тараах материал, боршур, CD-г хүргүүлж эхэлсэн бөгөөд шинээр гар утасны цэсийг нэвтрүүлж эхлээд байгаа ажээ. Мөн татварын талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд бага ангийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан, дунд ахлах ангийн хүүхдүүдийн дунд зохион бичлэг, эссейн уралдаан, сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зохион байгуулж байна.