Гачууртын орд руу 300 нинжа дайрч, нэг нь шороонд дарагджээ

2015 оны 9 сарын 11

        Сүүлийн үед Гачууртын аманд алтны нинжа нар эзэн суухаар улайрах болсон бөгөөд өнгөрсөн шөнө үүрийн 04.00 цагт 300 гаруй нинжа 50 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр дайрчээ.

       Харамсалтай нь энэ үеэр Сэлэнгэ аймгийн  Мандал сумын иргэн, УБТЗ ангийн гэрээт харуул О.Амаржаргал гэгч 26 настай залуу шороонд дарагдсан байна. Азаар тэр үед нинжа нарыг уулнаас буулгаж явсан дохиолол, харуул хамгаалалтын “Бүрэнцэнгэл” ХХК-ийн хамгаалагч нар 04:30 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл дарсан шороог нь ухсаар 5 метрийн гүнээс гарган авч, сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна..

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25089
0 эможи
keyboard_arrow_up