Ургац хураалтыг ирэх сард дуусгана

2015 оны 9 сарын 11

Ургац хураалтын ажил улсын хэмжээнд энэ сарын дөрвөнд эхэлсэн билээ.

 

Тэгвэл одоогийн байдлаар үр тарианы хураалт 1.9 хувьтай, харин хүнсний ногооны хураалт 12-17 хувьтай байгаа аж. Энэ жилийн хувьд ургац хураалтыг ирэх сарын 15-нд улсын хэмжээнд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Дашрамд дуулгахад, энэ жил улсын хэмжээнд 380 гаруй мянган га талбайд үр тариалж байна. Нарийвчилбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д хийсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25083
0 эможи
keyboard_arrow_up