Японоос орж ирсэн цацрагийн бохирдолтой машинд цэвэрлэгээ хийв
2015 оны 9 сарын 11

Нийслэлийн МХГ-аас Японоос автомашин импортолж, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илрүүлсэн цацрагийн бохирдолтой автомашинд цэвэрлэгээ хийжээ.
Монгол улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах ажлыг Цөмийн энергийн комиссын ажлын алба, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран энэ сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж, цацрагийн аюулгүй ажиллагаанд хяналт тавин ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









25077
0 эможи