Найман хүнд цагаатгалын үнэмлэх олгожээ

2015 оны 9 сарын 11

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр тохиосон.

Ардын Хувьсгалын  дараах он жилүүдэд намын үзэл сурталын хэт туйлшрал, их гүрний гадаад бодлогоос шалтгаалж, хууль ёс алдагдан, хүний эрх эрх чөлөөг зөрчиж, бусдын хийгээгүй хэрэг, хэлээгүй үгнийх нь төлөө зохиомлоор хэрэг үүсгэн шалгаж, олон арван иргэнийг хэлмэгдүүлсэн билээ.

Улсын Ерөнхий Прокурорын газар 2015 оны эхний хагас жилд иргэд, байгууллагаас цагаатгалын асуудлаар ирүүлсэн 30 шахам өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэжээ.

Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу тусгай төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн байж болох хэргүүдийн судалгааг төв, аймаг, орон нутгийн архивуудаас гаргуулахад ТЕГ-ын тусгай архивт шийдвэрлэгдээгүй байсан 1000 гаруй хэргийг шинэ нөхцөл байдлаар хэргийн ажиллагааг прокурорын тогтоолоор үүсгэж шалгуулахаар боллоо.

Мөн өмнө нь 1990 оноос хойш нэхэмжлэгчдийн өргөдлөөр шалгуулсан боловч улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн гэх хуульд заасан нотлох баримт тогтоогдоогүйгээс шалгах ажиллагааг зогсоосон 100 шахам хэргийг ТЕГ-ын тусгай архиваас татаж хянаад сэргээж шалгуулах шаардлагтай зарим хэргүүдийг дахин шалгуулсанаар зургаан хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон найман хүнд цагаатгалын үнэмлэх олголоо.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах талаар прокурорын байгууллагаас эхлүүлсэн нөр их ажил одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд цагаатгалын хуулийг хэрэгжүүлэх хугацаанд прокурорын байгууллага 30 гаруй мянган хэлмэгдсэдийг цагаатган ажиллаад байна гэж Улсын ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25062
0 эможи
keyboard_arrow_up