Улаанбаатарчууд наран шарлагын газартай болно

2015 оны 9 сарын 10

     Зөвхөн кинон дээрээс л хардаг байсан наран шарлагын газар Монгол Улс тэр дундаа "Маршал таун” хорооллын зүүн талд, Туул голын эрэг дагуу баригдаж эхэлжээ. Өдгөө дэлхийд наран шарлагын газрыг зөвхөн далайн эрэгт түм бумаараа цуглаж усанд орж, наранд биеэ ээхийг хэлдэггүй болжээ. Хиймэл нуур, голын эрэгт ч наран шарлагын газар ч байгуулах болж. Зундаа голын эрэгт бие шарж, өвөлдөө барилга доторх асар том хиймэл нууранд сэлж, “эрэг дээр” нь биеэ ээж байна. Тэгвэл Монгол Улсад анх удаа наран шарлагын газар байгуулагдаж байна. Энэ газар байгуулагдсанаар нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн иргэд зундаа энэхүү газраар үйлчлүүлэн Туул голын эрэгт усанд орж, биеэ шарах боломжтой боллоо. Хэзээнээсээ зундаа голд сэлж, эрэг дээр нь биеэ шарж ирсэн манайханд олон хүн цугласан албан ёсны наран шарлагын газар үгүйлэгдэж ирсэн бөгөөд дан ганц наран шарлагын газар бус гаднаа цэцэрлэгжүүлэлт, хиймэл нуур, наран шарлагын газар, авто зогсоол, томоохон урлагийн тоглолтын тайз, дотроо ресторан, түргэн хоолны газрууд, байгалийн музей, хурлын танхим, усан бассейн, усан гулгуур, аквариум, цэцэрлэгжүүлэлт бүхий амралт, үйлчилгээ, судалгааны төв зэрэг байгууламжтай “Cristal Garden water park” хэмээх төсөл хэрэгжиж эхэлжээ. Ямартай ч, энэ төслийн хүрээнд өвөл, зуны дөрвөн улиралд нийслэл хотынхон амралт, чөлөөт цагаа тав тухтай өнгөрөөх томоохон газартай болох нь ээ. Ийнхүү тун удахгүй нийслэлчүүд Туул голын эрэг дээрх наран шарлагын газарт эрүүл мэндийн талаасаа чун ач холбогдолтой арьсаа борлуулж хэвтдэг болох нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25048
0 эможи
keyboard_arrow_up