Улс орнуудын хүйсийн харьцаа ямар байна вэ?

2015 оны 9 сарын 09

Дэлхий нийтийн хүйсийн харьцааг харвал нийт эмэгтэйчүүдийн тооэрчүүдийнхийг давж гарчээ. НҮБ-ээс гаргасан тайланг харахад 100 эмэгтэй тутамд 101.8 эрэгтэй ногдож байгаа аж. Энэ тоог харахад тийм ч зөрүүгүймэт боловч улс бүрээр нь ялган харвал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаанд маш том зөрүү гарч байгааг харж болно.

Эмэгтэйчүүдийн тоогоороо илүү улсыг Мартиник тэргүүлж байна. Тус улсын 100 эмэгтэй хүн тутамд 84.5 эрэгтэй ногдож байна. Үүний араас Орос, Латви, Литв зэрэг улсууд оржээ. Харин Арабын Нэгдсэн Эмират улс эрчүүдийн тоогоороо илүү улсыг тэргүүлж байна. Тус улсын 100 эмэгтэй хүн тутамд 274 эрэгтэй ногдож байгаа юм. Үүний араас Хойд Африк, Ойрхи Дорнод түүнчлэн Энэтхэг, Хятад зэрэг улсууд жагсжээ. Манай улсын хүйсийн харьцаанд эмэгтэйчүүд давамгайлж байгаа аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25013
0 эможи
keyboard_arrow_up