Таны мэдлэгт: нийгмийн халамжийн сангаас Олгох тэтгэмжийн талаар

2015 оны 9 сарын 09

      Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх  насны  хүүхдэд  сар  бүр 126500 / Нэг зуун хорин зургаан мянга таван зуу/ төгрөг,  байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэнд улиралд нэг удаа 60000 /Жаран мянга/ төгрөгийн  амьжиргааг дэмжих  мөнгөн тэтгэмжийг олгоно.

“Байнгын асаргаа шаардлагатай иргэн” гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, эсхүл оюуны хөгжлийн  бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнийг хэлнэ.

Байнгын асаргаа шаардлагатай эсэхийг  дүүргийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс  тогтооно.  Холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн оршин суугаа хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24988
0 эможи
keyboard_arrow_up