Нийтийн зориулалттай орон сууцны барилгад их засвар хийнэ

2015 оны 9 сарын 08

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа“Ажлын хэсэг байгуулах тухай” А/705 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай нийтийн зориулалттай хувьчлагдсан орон сууцны барилгын дээвэр, цахилгаан шатны  шинэчлэлтийн ажил болон бусад их засварынажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх хууль, эрх зүйн үндэслэлийг тодруулан, санал боловсруулах ажлын хэсгийг баталлаа. Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн болон бусад их засвар шинэчлэлтийн ажлыг цаашид ямар хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байх саналыг боловсруулан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 09 дүгээр сарын 25-ны дотор танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24938
0 эможи
keyboard_arrow_up