Улаанбаатарт 16 хэм дулаан

2015 оны 9 сарын 07

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, 7-8 нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.


2015 оны есдүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлНутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13хэм, Говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 14-16 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 96 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны есдүгээр сарын 08-наас есдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

8,10-нд нутгийн зүүн хагаст, 9-нд зарим газраар  бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 8-10-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ,  өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24919
0 эможи
keyboard_arrow_up