Монголын машинуудаас цацраг идэвхт бодис илэрч байгааг Буриадын албаныхан батлав

2015 оны 9 сарын 04

Хуучин автомашины хэрэглээ өндөртэй Монгол Улсад явж буй автомашинуудын талаас илүү хувь нь япон автомашин. Японоос хямд автомашин олноороо орж ирдэг Монгол Улсаас цацраг идэвхт бодисоор бохирдсон автомашин үе үе илэрдэг ч албаныхан няцаах эсвэл аюулгүй болголоо гэх мэдээллээр тэгсхийгээд намжаадаг. Ерөөсөө Монгол Улсад цацраг идэвхт бодисоор бохирдсон автомашин олноороо, хяналтгүй орж ирдэг болоод удсан. Өөрөөр хэлбэл, 2011 оны гуравдугаар сарын 11-ний Фукушимагийн атомын цахилгаан станцын ослоос хойш Монгол Улсад цацраг идэвхт бодистой автомашин орж ирдэг болжээ. Энэ ослын улмаас цацраг идэвхт бодисыг хяналтаасаа алдсан Японы албаныхан хорт бодисын алдагдлын талаар хуурамч мэдээлэл хийсэн нь илэрч хариуцлагаа хүлээсэн ч одоог хүртэл энэ бодисыг тархалтыг бүрэн хяналтандаа аваагүй бололтой. Учир нь Японоос манай оронд орж ирж буй автомашинуудаас цацраг идэвхт бодис саяхан ч илэрсэн юм. Тэгвэл хэдхэн өдрийн өмнө Буриадын гаалийн албанаас Монголын автомашинаас цацраг идэвхт бодис илэрсэн талаар мэдээллээ. Оросын хил давах гэсэн нэгэн Монгол Улсын иргэний автомашинаас цацраг идэвхт бодис илэрсэн бөгөөд уг автомашиныг хил нэвтрүүлээгүй байна. Тусгай төхөөрөмжөөр шинжлэх үед Монгол Улсын иргэний автомашины арын тээшний хэсгээс цацраг идэвхт бодис хамгийн их тунгаар илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Буриадын гаалийн албаныхан хяналт шалгалтаа улам чангаруулжээ. Нөгөө талаас ОХУ-тай визгүй болсон манай орны иргэд ОХУ уруу олноор хил давж, тэндээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн татаж худалдаа эрхлэх болсон юм. Тэгвэл үүнээс өмнө Монголын нэгэн иргэн Буриадын гаалийн ажилтанд авлига өгөхийг завдсаныг тус улсын гаалийн авлигатай тэмцэх хэлтсийнхэн илрүүлснээ мэдээлж байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24912
0 эможи
keyboard_arrow_up