Барилгын салбар шилдгүүдээ шагналаа

2015 оны 9 сарын 04

     Барилгын салбар үүсч хөгжсний түүхт 89 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Барилгачдын талбайд боллоо. Үйл ажиллагаанд салбарын удирдлагууд оролцож амжилт гаргасан тэргүүлэгч байгууллага, шилдэг барилгачдад шагнал гардуулсан юм.

Арга хэмжээний үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа “Орчин үеийн барилгын салбар үүсч хөгжснөөр олон дэвшилтэт үр дүн гарсан. Салбарын хөгжлийг хангахын тулд гол нь ажилчдынхаа тогтвор, суурьшилтай ажиллах, мэргэших нөхцөлийг хангах нь чухал. Дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал нэн тэргүүнд тавигдана. Сүүлийн таван жилд л гэхэд барилгын салбарын осол, аваар хоёр дахин буурсан. Энэ нь салбарт барьж буй бодлогын үр дүн гэж үзэж болно. Барилгын тухай хуулийг батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэ хуульд ч гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг тодорхой зааж өгсөн” гэж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24911
0 эможи
keyboard_arrow_up