Хөрсөн дээр цочир хүйтэрхийг анхаарна уу

2015 оны 9 сарын 04

    Энэ сарын 5-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар, 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст бороо, 6,7-нд шөнөдөө уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллэснээр, хугацааны сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтрэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24907
0 эможи
keyboard_arrow_up