Өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай байна
2015 оны 9 сарын 04

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 86 хувьтай байгаа аж. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, нийслэлийн Автозамын газар, Боловсрол, эрүүл мэндийн газрын ирүүлсэн мэдээгээр дээрх дүнг гаргасан байна.
Харин Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай яваа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









24901
0 эможи