Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэрэг 1,1 хувиар өсчээ

Авлигатай тэмцэх газар есдүгээр сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 250 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 223 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэжээ. Энэ тоон үзүүлэлтийг өмнөх жилийнхтэй харьцуулахад 1,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоос 49 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар, хууль тогтоомж зөрчсөн 65 зөрчлийг арилгаж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлж ажиллах талаар тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад албан бичгийг хүргүүлжээ. Зөрчил гаргасан 37 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу сануулах, цалингийн хувь бууруулах, албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.









